etoim.mn
photos/Captureхүнс1111.PNG

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний ачаа тээвэрт үүссэн асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлэж, цаашид ачих, тээвэрлэх, хилээр нэвтрүүлэх үйл ажиллагааг саадгүй явуулах нөхцөлийг бүрдүүлэхийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт, импортын гол нэрийн хүнсний нөөцийг байнга хянаж, нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд даалгалаа.

Хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн сайд З.Мэндсайхан, Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн худалдааны зах, төв, дэлгүүр, импортлогч аж ахуйн нэгжийн агуулахад цагаан будаа 42, элсэн чихэр 20, ургамлын тос 22 хоногийн нөөцтэй байна гэв. 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[192.82.76.195]

2021-10-20 17:03:41

Та чинь баримжаагүй л ярьдаг шүү өвөл төмсний нөөц 360 хоног гэсэн энэ жилийн төмсний ургац нэмэхэд мах төмс гурилаа идээд монгол тариланчилынхаа ногоог идэнд урдаас ногоо авахгүй хүн ардынхаа эрүүл мэндэд зөв бишүү Эрээн хаасанаар Казак Узбёк,Киргиз Солонгосоос жимс ногоо жаахан аваад болох бишүү.