etoim.mn
photos/dsc03448616e9a671a4dfВАГОН.jpg

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Д.Н.Гореликийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ. Тухайлбал, уул уурхайд чиглэсэн төмөр замын төслүүд хэрэгжиж байгаатай холбоотойгоор ачааны вагоны паркийг нэмэгдүүлэх зорилгоор Беларусын технологиор Монгол Улсад ачааны вагон угсрах үйлдвэр байгуулах боломж, Могилёвын вагоны Үйлдвэрээс ачааны вагон болон түүний эд анги худалдан авах, мөн сүүлийн жилүүдэд ачаа тээврийн хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулан хоёр улсын хооронд авто замаар ачаа тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичгийг нэмэлтээр авах зэрэг олон асуудлаар дэлгэрэнгүй ярилцав.

Түүнчлэн Л.Халтар сайд Засгийн газрын 2021 оны 06 дугаар 16-нд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Беларусийн Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргаар томилогджээ.

Монгол-Беларусийн Засгийн газар хоорондын комиссын V хуралдааныг 2019 онд Улаанбаатар хотноо зохион байгуулсан бөгөөд VI хуралдаан Минск хотноо болох ээлжтэй юм. Үүнтэй холбогдуулан бэлтгэл ажлын хүрээнд талууд тус хуралдааны тов болон хэрхэн зохион байгуулах асуудлаар хоёр талын байр суурийг солилцлоо.

Эх сурвалж: ЗТХЯ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх