“Walt Disney” компани нэрийг нь оноогоогүй байгаа “Indiana Jones” киноны тавдугаар анги болон “Black Panther” киноны үргэлжлэл болох “Wakanda Forever” киноныхоо нээлтийн хугацааг хойшлуулж буйгаа мэдэгджээ.
Тодруулбал, Жеймс Мэнголдын найруулсан “Indiana Jones 5” киноны дэлгэцнээ гарч эхлэх хугацааг жил орчмоор хойшлуулж, 2023 оны зургаадугаар сард үзэгчдийн хүртээл болгохоор болжээ. Харин “Black Panther: Wakanda Forever” киноны нээлтийг 2022 оны долоодугаар сард хийхээр товлож байсан бол хойшлуулан арваннэгдүгээр сард кинотеатруудын дэлгэцнээ гаргахаар байна. Энэхүү хоёр киноны зураг авалт одоогоор үргэлжилж байгаа юм.
Түүнчлэн “Marvel”-ын “Doctor Strange in the Multiverse of Madness”, “Thor: Love and Thunder”, “The Marvels”, “Ant-Man and the Wasp: Quantumania” зэрэг кинонуудын нээлтийг ч мөн хэдэн сараар хойшлуулжээ.
Эх сурвалж: AP