etoim.mn
photos/246770595_1257232194689177_5455498254352576507_n_20211018013847наа.jpg

Сэрүүний улиралд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгддэг. Тиймээс нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг вакциныг 2-11 насны хүүхдүүд болон жирэмсэн эхчүүдэд тарьж байна.

Вакцинжуулалтын явц ямар байгааг НЭМГ-ын мэргэжилтэн У.Наранцэцэгээс тодруулахад: “Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2021 оны есдүгээр сарын 13-наас эхлэн нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг вакцинжуулалт эхэлсэн. Өнөөдрийн байдлаар хоёр настай хүүхдүүдийн 91 хувь, гурваас таван настай хүүхдүүдийн 97 хувь, зургаагаас арван нэгэн настай хүүхдүүдийн 98 хувь нь томуугийн вакцинд хамрагдаад байна.

Харин жирэмсэн эхчүүдийн хамрагдалт 15 хувьтай байгаа юм. Тиймээс 2-11 насны хүүхдүүд болон жирэмсэн эхчүүдийг томуугийн эсрэг вакцинд идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Иргэд томуугийн вакцинд хамрагдсанаар томуу огт тусахгүй гэсэн ташаа ойлголттой байдаг. Энэ бол буруу. Вакцинд хамрагдсанаар учирч болох эрсдэлээс сэргийлэх ач холбогдолтой гэдгийг хэлье гэлээ.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх