etoim.mn
photos/нөхөнсонгууль111.jpg

Сонгуулийн ерөнхий хорооны цахим хуудаст мэдээлснээр УИХ-ын нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтын ирц 19:00 цагийн байдлаар Хэнтий аймагт 44.47 хувь, Сонгинохайрхан дүүрэгт 46.61 хувьтай байна.

Нэмэлт санал хураалт Улсын Их Хурлын 18 дугаар тойргийн 73 хэсэг /Хэнтий аймгийн Хэрлэн, Дадал, Дархан, Баян-Адарга, Дэлгэрхаан, Галшар, Биндэр, Мөрөн, Бор-Өндөр, Батноров, Баянмөнх-1, 2-р баг, Цэнхэрмандал, Норовлин, Батширээт, Баянхутаг, Өмнөдэлгэр сум/-т, Улсын Их Хурлын 28 дугаар тойргийн 58 хэсэг /нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороо/-т өнөөдөр /2021.10.16/ 07:00-22:00 цагт явагдана.

Нэмэлт санал хураалтад өнгөрсөн долоо хоногт саналаа өгсөн иргэд оролцохгүй бөгөөд өнөөдрийн нэмэлт санал хураалтын ирц, саналын тоог эхний санал хураалтын ирц, саналын тоон дээр нэмж тооцно хэмээн СЕХ-ноос мэдээлсэн билээ.

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх