etoim.mn
photos/58715199f409ac12bfd38d3b7483099b_x3ж.jpg

Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ), “Хил хязгааргүй спорт” ТББ хамтран Монгол үндэсний бөхийн мэргэжлийн лигийн анхдугаар барилдааныг сар бүр зохион байгуулах болсноо өнөөдөр хэвлэлийн хурал хийж танилцууллаа

Үндэсний бөхийн дүрэмд чөлөөт бөхийн спортын дүрмээс нэмж, богино хугацаанд сонирхолтой барилдаан гаргах зорилготой уг лигийн эхний тэмцээн энэ сарын 16-ны 13:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.

Энэ сарын барилдаанд одоо ид барилдаж байгаа улс, аймаг, цэргийн алдар цолтой 32 бөх бүртгүүлэн байна. Барилдааны сугалаа дуусаж, оноолт хэдийн гарсан гэдгийг МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав мэдээлэв.

Үндэсний бөхийн мэргэжлийн лиг гэдэг нь дэлхийн нийтэд хөгжсөн бөхийн төрлүүдийн онооны системийг уламжлалт  барилдааны дүрэмтэйгээ хослуулан нэг барилдааныг 3 шүүгч дэнслэн явуулахаараа онцлог гэдгийг мөн дурдсан юм. 

Шинэчилсэн  барилдааны дүрмээс танилцуулахад: 

Давсан бөхийг дараах 4 хэлбэрээр тодорхойлно

  1. Барилдааны хугацаа дуусахаас өмнө өрсөлдөгчөө хаясан тохиолдолд

  2. Барилдааны хугацаа дуусахаас өмнө тухайн бөхийн авсан "идэвхийн" оноо өрсөлдөгчийн онооноос 10 ба түүнээс дээш болсон тохиолдолд

  3. Барилдааны хугацаа дууссан тохиолдолд их "идэвхийн" оноотой бөхийг давсанд тооцно

  4. Барилдааны хугацаа дуусахад хоёр бөхийг оноо тэнцвэл сүүлийн оноо авсан бөхийг давсанд тооцно.

Идэвхийн оноог дараах 3 шалгуураар тооцно

  1. Өрсөлдөгч бөхийг шахаж барилдан барилдаааны талбайн захын гадна бүтэн улаар гишгүүлэх 

  2. Хийсэн мэхний үйлчлэлээр өрсөлдөгч бөхийн гарыг талбайн гадаргууд  хүргэвэл 

  3. Хайнаа болсон тохиолдолд мэх хийсэн бөхөд нэг оноог өгөх дүрмээр барилдааныг шүүж явуулна гэв.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх