etoim.mn
photos/D7D768E4-9E96-13A8-A868-EA132684BD10789.jpg

Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар Цогтцэций-Чойр чиглэлийн авто замаар хүнд даацын машины тээвэр хийлгэхийг хориглосон шийдвэр гаргасан. Тус шийдвэрийг эсэргүүцсэн Баянзам тээвэрчдийн холбоо болон Монгол тээвэрчдийн төлөөлөл өнөөдөр Сүхбаатарын талбайд мэдээлэл хийж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардах бичиг хүргүүлсэн юм.

Тус холбооны төлөөлөл "Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар тээвэрчдийн холбоотой хийсэн гэрээгээ зөрчиж, Тавантолгойгоос Чойр чиглэлийн улсын чанартай авто замыг хатуу хучилттай зам тавих хүртэл тээвэр хийлгэхгүй гэсэн 158 дугаартай тушаал аравдугаар сарын 6-ны өдөр гаргасан. Энэ чиглэлд Хятадын компаниар зам тавиулж, Хятадын талд давуу тал олгох гэж байна.

Монголын тээвэрчид банкны зээлээр, байгаа хөрөнгөө барьцаалж задгай тэвштэй тээврийн машин авсан ч тээвэрлэлт хийж чадахгүй 2-3 сараар цалин орлогогүй зогсож байна.

Мөн Хятад руу гарах жолооч нараас PCR шинжилгээ авдаг. Хариу эерэг гарсан шалтгаанаар олон жолоочийг буцаасан ч тэд нь Улаанбаатарт ирээд ХӨСҮТ-д дахин PCR шинжилгээ өгөхөд сөрөг гарсан олон хүн байгаа. Энэ байдлаар нэг ч удаа "бөмбөлөг"-т орж, тээвэрлэлт хийж чадаагүй олон жолооч байна. Шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд гурван сар хил нэвтрэх боломжгүй болдог" гэв.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[192.82.76.195]

2021-10-13 16:05:06

Тээвэрчид та нарыг тэнд өлсөх өвдөх зогсохыг энэ УИХ,ЗГ тоохгүй талбай дээр нүүрэн дээр нь хүн шатаж үхэж ковидоор 1400 д хүн үхээд байхад тоохгүй байна.гэр орон эхнэр хүүхэдээ ойр хотоос гардаг 22 ,баянзүрх,нисэхийн хотоос орж гарлаг гарц дээр машинууд тавиад гэртээ очоод 3 хоноод харж бай сан дээр болжээ