etoim.mn
photos/unnameddornogovi.jpg

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг аймгийн төвөөс баруун урд зүгт 261 км, сумын төвөөс баруун урд зүгт 21 км-т орших Сүүж хэмээх газарт аравдугаар сарын 12-ны 22:30 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг 22:37 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргын орлогчоос тодруулахад “Сүүж” гэдэг газарт айл байхгүй, хохирол учраагүй, мөн сумын төвийн иргэдээс асуумж авахад чичирхийлэлт мэдрэгдээгүй гэж мэдээлсэн байна.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх