etoim.mn
photos/Мөнхзаан алт, Гансүх, Бөх-Эрдэнэ мөнгө, Сүмбэр, Хасбагана нар хүрэл медаль хүртжээ.jpg

Бүх Хятадын 14-р спартакиадын чөлөөт бөхийн тэмцээн Шанши мужийн Шиян хотод саяхан явагджээ.

Уг тэмцээнээс Өвөр Монголын эрэгтэй багийн тамирчид нэг алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн байна. Алтан медалийн эзнээр Мөнхзаан 74 кг-д тодорсон бол мөнгөн медалийг Гансүх 86 кг-д, Бөх-Эрдэнэ 125 кг-д, хүрэл медалийг Сүмбэр 125 кг-д, Хасбагана 65 кг-д тус тус хүртэв. Сонирхуулахад, өмнө нь Өвөр Монголын багаас Хувьсгалт, Цогбаяр нар л Бүх Хятадын спартакиадад түрүүлсэн түүхтэй.

Эмэгтэй багийн тамирчин, 2016 оны Азийн АШТ-ий хүрэл медальт Чандганцагаан 76 кг-ийн жинд Токиогийн олимпын хүрэл медальт Жоү Чянийг ялж Өвөр Монголын эмэгтэй чөлөөт бөхийн түүхэнд анхны алтан медаль зүүлээ.

Мөн Боли 62 кг-ийн жинд хүрэл медаль авсан байна. Эмэгтэй багийн дасгалжуулагчаар Монгол Улсын ОУХМ Цагаанбаатарын Оюунболд уригдан ажиллаж анхны алтан медаль хүртсэнд Өвөр Монголын БТС-ын хамт олон МЧБХ-нд талархлаа илэрхийлжээ.

Эх сурвалж: МЧБХ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх