etoim.mn
photos/000_9PF4ULd.webp

Пакистан улсыг цөмийн зэвсэгтэй гүрэн болгоход гол үүрэг гүйцэтгэсэн эрдэмтэн Абдул Кадир Хан 85 насандаа Covid-19 өвчний хүндрэлээр нас баржээ. 

Тэрбээр Пакистаныг Исламын шашинт орнуудаас анхны цөмийн зэвсэгтэй улс болгосон үндэсний баатар хэмээн эх орондоо өргөмжлөгддөг. Харин өрнөдийнхөн түүнийг цөмийн зэвсгийн технологийг харгис дэглэмтэй улсуудад зарсан аюултай этгээд гэж буруутгадаг байна.

Пакистаны Ерөнхий сайд Имран Хан твиттер хуудсандаа "Пакистаны ард түмний хувьд тэр үндэсний баатар юм. Учир нь түүний ачаар бид цөмийн зэвсэгтэй болсон" гэж бичсэн байна. 

2004 онд Абдул Кадир Ханыг Иран, Ливи, Умард Солонгост хууль бусаар цөмийн технологио өгч байсан хэргээр баривчилсан байна. Үүний улмаас Пакистаны ерөнхийлөгч асан Первез Мушараф түүнийг 2009 он хүртэл гэрийн хорионд байлгажээ.

Эхлээд Кадир Хан эрх баригчдад мэдэгдэлгүйгээр гадаад улсуудад цөмийн технологи дамжуулснаа хүлээн зөвшөөрсөн ч сүүлд өөрийгөө бусдын наймааны “золиос” болсон хэмээн ярьж байв.

Барууны улс орнууд Абдул Кадир Ханыг зөөлөн шийтгэсэнд дургүйцлээ илэрхийлж байсан ч Пакистанд тэрээр үндэсний бахархлын бэлгэ тэмдэг болон үлджээ.

Эх сурвалж: ВВС

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх