etoim.mn
photos/244353599_4767244169967032_1897342582841354854_n789e.jpg

Норвегийн Осло хотод болж буй чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг Монголын чөлөөт бөхийн тамирчдаас тав дахь хүрэл медалийг авчирлаа. Энэ нь Монголын чөлөөт бөхийн тамирчдын ДАШТ-ий түүхэнд 68 дахь медаль болж байна. Олимпийн жин болох 57 кг-д түүний медаль нь эмэгтэй бөхчүүдээс анхны тохиолдол.

Э.Даваачимэг тэгшитгэлийн барилдаанд энэ жилийн залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Туркийн Элвира Камалоглуг 11:0-ээр ялсан ч шөвгийн наймд өсвөр үеийн дэлхийн аварга, өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн Азийн аварга Энэтхэгийн Аншуд 1:5-аар ялагдсан.

May be an image of 2 people and indoor

Тэгвэл өчигдөр дагахад энэ жилийн залуучуудын дэлхийн аварга Казахстаны 19 настай Нилуфар Раймоваг 10:0-ээр, хүрэл медалийн төлөө 2020 оны ЕАШТ-ий мөнгөн медальт Украины Соломиа Винникийг хүндхэн барилдааны эцэст 11:8-аар ялснаар дэлхийн медальтан боллоо.

Харин “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор 59 кг-ын жинд хүрэл медалийн эзэн болов. Тэрбээр медальтай үлдэх эсэхээ шийдэх хариуцлагатай барилдаанд 2017 оны залуучуудын дэлхийн аварга, энэ жилийн Пан Америкийн аварга, АНУ-ын Майя Нильсоныг тун хүнд барилдааны эцэст 4:3-аар яллаа. Б.Шоовдор сүүлийн дөрвөн удаагийн ДАШТ-ий медалийн төлөө барилдаж ийнхүү дараалан гурав дахь хүрэл медалиа зүүж байна. Монголын чөлөөт бөхийн тамирчдаас гурван удаа болон түүнээс дээш медаль хүртсэн зургаа дахь тамирчин (Х.Баянмөнх, З.Ойдов, С.Батцэцэг, О.Бурмаа, О.Насанбурмаа, Б.Шоовдор) болов гэж МЧБХ-ноос мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх