etoim.mn
photos/_120741528_gettyimages-123490273079.jpg

'Youtube' компани ДЭМБ-д хүлээн зөвшөөрөгдсөн "КОВИД-19"-ийн вакцинуудын эсрэг хуурамч мэдээлэл тараасан бүхий л контентыг устгана гэж мэдэгдлээ.

Үүнд хүлээн зөвшөөрөгдсөн вакциныг аюултай, аутизм, хорт хавдар, үргүйдэлд хүргэдэг гэх худал мэдээлэл агуулсан видео бичлэгүүдийг устгах аж.

Технологийн томоохон компани 'Youtube' энэхүү худал мэдээллийн эсрэг юу ч хийдэггүй хэмээн шүүмжлэлд өртөөд байсан бөгөөд ийнхүү томоохон бодлого барьж эхэлсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден олон нийтэд "КОВИД-19"-ийн вакцинтай холбоотой буруу ташаа мэдээлэл тарааж байгаа нь хүмүүсийг вакцинд хамрагдахад эргэлзээ төрүүлэх сөрөг нөлөөтэй учир уг асуудлыг шийдвэрлэхийг уриалжээ.

'Youtube'-ийн мэдээлснээр, худал мэдээлэлтэй өнгөрсөн жилээс тэмцэж эхэлсэн бөгөөд вакцинтай холбоотой 130 мянга гаруй видеог устгасан байна. 

Харин вакцинтай холбоотой шинэ туршилт, вакцин хийлгэсэн хүмүүсийн үр дүнгийн талаарх бичлэгүүдийг устгахгүй гэж тус компаниас мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх