etoim.mn
photos/242783717_1815663718605878_4010902589256281642_n хи.jpg

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь хилийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсэгт энэ сарын 21-ний өдөр түрүүч О.Пүрэвсүх ахлагчтай хилийн манаа гадаадаас дотоод руу чиглэсэн явган хүний мөр илрүүлж, ангийн шуурхай жижүүрт мэдэгджээ. Үүссэн цагийн байдлын дагуу хилийн эрэл зохион байгуулж, улсын хилээс 7,6 км газарт хилийн заставын сургалт эрхэлсэн орлогч, ахлах дэслэгч Г.Төрмөнхийн ахалсан манаа хил зөрчигчийг нуугдаж байхад нь илрүүлэн саатуулсан байна.

Уг хил зөрчигч нь БНХАУ-ын иргэн, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ӨМӨЗО-ны Улаан хад аймаг, Байран хошууны Баянхан сумын Царстайд оршин суудаг өвөрмонгол үндэстэн бөгөөд хил зөрчихдөө иж бүрэн тусгай өнгөлөн далдлалтын хувцастай, дуран, хутга болон БНХАУ-ын мөнгөн тэмдэгт зэргийг биедээ авч явжээ. Хил зөрчигчийг холбогдох хуулийн байгууллагад шилжүүлэн өгөөд байна.

Эх сурвалж: Хил Хамгаалах Ерөнхий Газар

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх