etoim.mn
photos/240000993_1286837345109346_911586907957011929_n3Ч3.jpg

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3x3 дэлхийн чансаа энэ сарын 18-ны өдөр шинэчлэгджээ.

Дэлхийн 212 орныг эгнээндээ нэгтгэсэн ОУСБХ буюу ФИБА-гийн 3х3 чансааны U23 хүртэлх эмэгтэй чансааг Монгол Улс тэргүүлж эхэлсэн бахархалтай мэдээг ФИБА цацлаа. Тодруулбал, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны U21, U23 насны ангиллын хоёр баг ФИБА-гийн өндөр чансаа оноо олгох тэмцээнд өрсөлдсөн.

U21 хүртэлх насны шигшээ баг Франц, Румын улсад болсон Европын бүсийн “FIBA 3x3 U21 Nations League” цуврал тэмцээнд амжилттай оролцож улсынхаа оноог ахиулсан.

Харин С.Төгсжаргал дасгалжуулагчтай U23 насны эмэгтэй шигшээ баг Египет улсын Кайр хотод болсон Ази, Африкийн бүсийн “FIBA 3x3 U23 Nations League”-ийн зургаан цуврал тэмцээнд өрсөлдөж гурван удаа түрүүлж, мөн гурван удаа дэд байр хүртсэн.

Тус тэмцээнд оролцсон нийт 26 орноос Монголын баг Румын улсын Бухарест хотод болсон “FIBA 3x3 Nations League”-ийн финалын шилдэг 8 багийн нэгээр шалгарч зургадугаарт байрт орлоо. Гэсэн хэдий ч тус финалын тэмцээнд Ази тивээс шалгарч тивээ төлөөлөн оролцсон цор ганц баг нь Монголын U23 эмэгтэй шигшээ баг байлаа.

Мөн дээрх цуврал тэмцээнүүдэд өндөр амжилттай оролцон ФИБА-гийн чансааны оноо 748763 болж, дэлхийн чансааг тэргүүлж байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Төгсбилэгт

[66.181.161.64]

2021-09-21 12:14:01

Ахыхаа баг хамт олноор ч бахархаж байна шүү.мундаг2