etoim.mn
photos/thumbs_b_c_fb7200f211ebccbd8c086f06cbdefb76africa.jpg

Африкт Covid-19-ийн батлагдсан тохиолдлын тоо бямба гаригийн үдээс хойш 8,134,511-д хүрсэн гэж Африкийн Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ.

Түүнчлэн Африкийн Холбооны эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн агентлаг болох “Африк CDC” нь тивийн хэмжээнд халдварын улмаас нас барсан хүний тоо 206,202-т хүрсэн гэж мэдэгджээ. Одоогийн байдлаар халдвар авсан 7,454,718 орчим хүн эдгэрсэн байна.

Тус агентлагийн мэдээлснээр, Өмнөд Африк, Марокко, Тунис, Этиоп зэрэг улс хамгийн их халдварын тохиолдол илэрсэн орнуудын тоонд ордог байна.

Бүртгэгдсэн халдварын тохиолдлын хувьд Өмнөд Африк, Хойд Африк, Зүүн Африкт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн бол Төв Африкт халдвар хамгийн бага бүртгэгдсэн үзүүлэлттэй байгаа ажээ.

Эх сурвалж: Xinhua

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх