"Marvel" студийн бүтээл "Оскар"-ын шагналт найруулагч Хлоя Чжаогийн найруулсан "The Eternals" киноны сүүлийн трэйлэр өчигдөр цацагдлаа.
Арван нэгдүгээр сарын 5-нд нээлтээ хийх тус кинонд Академийн шагналт, Холливудын алдарт жүжигчин Анжелина Жоли, БНСУ-ын жүжигчин Ма Дон-Сок нараас гадна жүжигчин Ричард Мадден, Кумэйл Нанджиани, Лорен Ридлофф, Бриан Хэнри, Сальма Хайек, Лия МакХью нар гол дүрийн буюу супер баатруудын дүрийг бүтээсэн юм.