etoim.mn
photos/olloo_mn_1469781809_zurh.jpg

Эрүүл мэнд, спортын яамны хөрөнгө оруулалтаар Зүрхний хэм алдагдлын үеийн электрофизиологийн шинжилгээ, радио давтамжит катетр аблаци эмчилгээг хийхэд шаардлагатай байсан 1,2 тэрбум төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг Улсын гуравдугаар төв эмнэлэгт суурилуулж ашиглалтанд орууллаа. Энэхүү эмнэлэг нь улсын хэмжээнд зүрх, мэдрэлийн бүхий л чиглэлээр лавлагаа, тусламж үйлчилгээ үзүүлдэг ганц эмнэлэг юм. 

Энэ төрлийн эмчилгээг гадаад удс орнуудад хийлгэхэд зөвхөн нэг удаагийн эмчилгээнд 8000-30000 ам.доллар зарцуулагдах шаардлагатай аж. Харин энэхүү төхөөрөмжийг оруулж ирснээр иргэд эх орондоо 10 - 15 сая төгрөгөнд уг эмчилгээг хийлгэх боломжтой болж байна.  

Дашрамд өгүүлэхэд, зүрхний нэг цохилт нь зүрхний тосгуур, ховдлуудын тодорхой дараалалтай агшилтаас бүрддэг бөгөөд тэдгээр агшилтууд тогтсон хугацаанд дэс дараалалтайгаар явагддаг байна.

Тэгэхээр зүрхний хэмийн алдагдал буюу аритми гэдэг нь зүрхний хэсгүүдийн агшилтын дараалал, хэмнэл, давтамж алдагдахыг хэлэх бөгөөд зүрхний үхэлд хүргэх эмгэгийн дотроос аритми нь 10-15 хувийг эзэлдэг аж.

Өвчин үүсэх шалтгаан нь ихээр идэх, өтгөн хатах, бариу хувцас өмсөх, шавьж хорхойнд хатгуулах, эм бэлдмэл зохисгүй хэрэглэх, сэтгэл санааны дарамтанд орох зэргээс үүддэг байна. Мөн чихрийн шижин өвчний үед, ялангуяа таргалалт, даралт ихсэх өвчинтэй хосолсон тохиолдолд эрсдэл ихтэй гэнэ.

Etoim.mn

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх