etoim.mn
photos/_119695714_gettyimages-1234373662HT.jpg

Афганистаны томоохон хот болох Лашкар Гахт ширүүн мөргөлдөөн өрнөж байгаа бөгөөд тус хотыг Талибанчуудын мэдэлд орсон анхны мужийн нийслэл хот болох вий гэдэгт олон нийт санаа зовниж байна.

Зэвсэгт этгээдүүдтэй тэмцэхийн тулд Афганистаны зэвсэгт хүчний олон зуун алба хаагчийг дайчилжээ. Талибанчууд 20 жилийн турш цэргийн ажиллагаа явуулсан АНУ тус улсаас цэргүүдээ татан гаргаж эхэлснээс үүдэн сүүлийн саруудад нөлөөгөө бэхжүүлээд байгаа юм.

Хелманд муж нь АНУ, Их Британийн цэргийн ажиллагааны гол хэсэг байсан бөгөөд Талибанчууд хяналтаа тогтоовол Афганистаны Засгийн газарт хүндхэн цохилт өгөх болно. Хэрэв Лашкар Гах хот эзлэгдвэл 2016 оноос хойш Талибанчуудын эзэлсэн анхны мужийн нийслэл болох юм. Энэ нь одоогоор довтолгоонд өртөж буй гурван мужийн нийслэлийн нэг юм.

Тус хотод байгаа Афганистаны цэргийн командлагч Талибанчуудын ялалт нь "дэлхийн аюулгүй байдалд асар их ноцтой нөлөө үзүүлэх болно. Энэ бол Афганистаны дайн биш. Энэ бол эрх чөлөө ба тоталитаризмын хоорондох дайн” гэж “BBC”-д мэдээлжээ.

Даваа гарагт Афганистаны Мэдээллийн яам Хелманд дахь 11 радио, дөрвөн телевизийн суваг Талибаны “халдлага, аюул заналын” улмаас үйл ажиллагаагаа зогсоосон хэмээн мэдэгдсэн байна.

Түүнчлэн Афганистаны хоёр дахь том хот болох Кандахарын нисэх онгоцны буудал пуужингийн цохилтод өртсний дараа тус хотыг эзлэх босогчдын оролдлого үргэлжилсээр байна. Кандахар хотыг хяналтдаа оруулснаар Талибанчууд өмнөд хэсэгт хяналтаа тогтоож, томоохон ялалтын бэлгэдэл болно. Гурав дахь бүслэлтэд орших баруун нутгийн Херат хотод Засгийн газрын цэргүүд хэдэн өдрийн турш босогчидтой тэмцсээр байна.

Эх сурвалж: BBC

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх