“Venom: Let There Be Carnage” киноны албан ёсны хоёр дахь трэйлэр өчигдөр олон нийтэд цацагдлаа.
Холливудын алдарт жүжигчин Том Хардигийн гол дүрийг нь бүтээсэн "Venom" киноны үргэлжлэл "Venom: Let There Be Carnage" 2020 оны аравдугаар сард нээлтээ хийхээр төлөвлөж байсан ч цар тахлын улмаас нээлтээ хийх өдрүүд хэд хэдэн удаа хойшлогдсон юм. Одоогоор кино баг нээлтийн хугацааг энэ оны есдүгээр сарын 24-нд товлосон байгаа билээ.