etoim.mn
photos/Death toll in Turkey wildfires rises to eight, coastal resorts affected.jpg

Туркийн өмнөд эргийн аялал жуулчлалын бүс нутаг ой хээрийн гал түймэрт өртөж, өчигдөр буюу ням гарагт түймрийн улмаас хоёр хүн амиа алдаж нийт найман хүний амь эрсдээд байна.

Мөн ням гарагт өмнөд нутгийн Манавгат хотод гарсан түймрийн улмаас 10 хүн түлэгдэж, эмнэлэгт хүргэгдсэн гэж Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа мэдээлжээ. Сүүлийн таван хоногт Турк улсад гарсан 100 гаруй түймрийн ихэнх хэсгийг унтраасан байна. Гэсэн хэдий ч Манавгат, Мармарис, Милас хотуудад түймэр ассаар байгаа тул зарим оршин суугчид болон жуулчдыг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авч байна гэж Хөдөө аж ахуй, ойн сайд Бекир Пакдемирли мэдээлсэн байна.

Алдарт Аялал жуулчлалын төв Бодрум хотод түймэр тархсан тул жуулчид, зочид буудлын ажилчдыг завиар нүүлгэн шилжүүлжээ. Туркийн эрх баригчид мэдээлснээр ням гарагийн өглөө уг хотын түймрийг бүрэн унтрааж чадсан байна

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагаас эхлэн гарсан түймрийг унтрааж буй гал сөнөөгчдөд туслахаар нутгийн иргэд, Орос, Украин, Иран, Азербайжан улсууд дэмжлэг үзүүлэхээр гал сөнөөгчдөө Турк рүү илгээжээ.

Эх сурвалж: Reuters

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх