Жүжигчин Park Seo Joon "Captain Marvel 2" кинонд тоглох нь албан ёсоор батлагдлаа.
Ингэснээр Park Seo Joon нь "Avengers: Age of Ultron" киноны Claudia Kim, "Eternals" кинонд тоглох Ma Dong Seok нарын дараа "Marvel Cinematic Universe"-д нэгдэж буй гурав дахь Солонгосын жүжигчин болж байна.
"Captain Marvel"-ийн үргэлжлэл болох "Captain Marvel 2: The Marvels" кино нь 2022 оны 11-р сард нээлтээ хийхээр төлөвлөөд байгаа юм.
Эх сурвалж: allkpop