etoim.mn
photos/_118972870_giantrhino.jpg

Хятадын баруун хойд нутгаас 2015 онд олдсон олдворуудыг дэлхий дээр амьдарч байсан хамгийн том сүүн тэжээлтэн амьтнуудын нэгд тооцогдох эртний аварга хирсний шинэ төрөл зүйлийнх гэж үзэж байгаагаа судлаачид мэдээлжээ.

Giant rhino fossils in China show new species was 'taller than giraffe' -  BBC News

26.5 сая жилийн тэртээ амьдарч байсан “Paraceratherium linxiaense” нь 21 тонн жинтэй байсан нь Африкийн дөрвөн том заантай ойролцоо юм. Мөн өндөр нь долоон метрт хүрнэ хэмээн тооцоолж байгаа ба анаашнаас өндөр биетэй байсныг нь харуулж байна.

Судлаачид Ганьсу мужаас олдсон олдворуудыг судалсны дүнд энэхүү дүгнэлтийг хийжээ. “Communications Biology” сэтгүүлд пүрэв гарагт нийтэлсэн судалгаанд 2015 онд Ваньжячуань тосгоны ойролцоогоос олдсон олдворуудын шинжилгээнд өмнө нь олдож байсан аварга хирснүүдийнхээс ялгаатай, цоо шинэ төрөл зүйл хэмээн эрдэмтэд үзсэн байна.

Бээжин хот дахь Сээр нуруутан амьтдын палеонтологи, палеоантропологийн хүрээлэнгийн доктор Дэн Таогийн удирдсан судалгаагаар "Бүрэн бүтэн сайн хадгалагдсан гавал, эрүүний яснаас нь үзэхэд энэ амьтан нарийхан гавлын яс, мөн орчин үеийн тапиртай төстэй хамартай байныг харуулж байна" хэмээн тэмдэглэжээ.

Эрдэмтдийн баг шинэ төрөл зүйл нь урьд нь Пакистанд амьдарч байсан аварга хирснүүдтэй нягт холбоотой болохыг тогтоож, Төв Азийг дамнан нүүдэллэдэг байсан гэсэн таамаглал дэвшүүлжээ. Хэрэв энэ нь Хятадын баруун хойд нутгаас Энэтхэг-Пакистаны хойгийн хооронд чөлөөтэй тэнүүчилж байсан бол Төвөдийн өндөрлөг тэр үед нам дор газартай байсан байх гэж үзжээ.

Эх сурвалж: BBC

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх