Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/54be41b2c9fa14.86933215.jpg

"Монголын Нууц Товчоо"-оос сэдэвлэн бүтээсэн "Чингис Хаан" бүрэн хэмжээний анимэйшн киног "Ocean pictures" студи дэлхийн стандартад бүрэн нийцүүлэн хийж, бэлэн болгоод байгаа юм. Албан бус мэдээллээр энэхүү бүтээлийг хийхэд зургаан жил зарцуулжээ.

Энэхүү анимэйшнийг хийхэд гадны улс орнуудын олон анимэйшний мэргэжилтнүүд ирж зөвлөгөө өгч ажилласнаараа онцлог төдийгүй дэлхийд алдартай "Walt Disney" компаний формат чанарт бүрэн нийцсэн анимэйшн бүтээл болжээ.  Кино багийнхан "Монголын Нууц Товчоо"-нд гардаг бүхий л бодит газар нь очиж, хоёр жилийн хугацаанд судалгаа шинжилгээ хийснээр "Чингис Хаан" анимэйшнд тухайн газар, байгалийн зураглалыг бүрэн тусгасан байна.

Энэхүү бүтээлийн зохиолыг монгол хүн бичиж, найруулсан бөгөөд дэлхийд анх удаа Чингис хааныхаа жинхэнэ түүхээр бүтээсэн бүтээл гэж албан ёсны сайтдаа мэдээллэжээ. Их эзэн Чингис хааны төрсөн өдөр буюу өчигдөр энэхүү бүтээлийнхээ албан ёсны teaser-ийг олон нийтэд цацсаныг та бүхэнд хүргэж байна. Киноны уран бүтээлчидтэй холбогдох бол www.oceanpictures.mn вэбсайт болон https://www.facebook.com/ChinggisKhaanAnimation/ фэйсбүүк хуудсаар холбогдоорой.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх