etoim.mn
photos/186253935_3991119091001988_3335570605517050045_nбурхан.jpg

Өнөөдөр Бурхан багш эхээс мэндэлсэн, 37 насандаа гэгээрлийн хутгийг олсон, 81 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлж нирваан дүрийг олсон зуны тэргүүн сарын шинийн 15 буюу Их дүйчэн өдөр тохиож байна.

Энэ өдөр сүсэгтэн олон эцэг эхийнхээ ачийг санаж, ариун буяныг үйлдэж, хилэнцэт нүглийг тэвчих, ижий аавыгаа баярлуулж, сайн үйл бүтээж, сайхан үг хэлж, бурхны орондоо одсон бол ачлал буяныг нь дурсан хойтын буянд зорин сайн үйлд хичээдэг байна. Мөн нэг өдрийн санваар сахих, цагаан хоол идэх зэргээр хилэнцийг тэвчин, сэтгэлийг ариусган нэгэн өдрийг өнгөрүүлэх, ерөөл ном хурж, бурхан багшийн айлдсан "Эцэг эхийн ачийг хариулах" судар тэргүүтнийг унших нь ихэс дээдсийнхээ ачийг эргэн санах, үр хойчдоо ч үлгэр дуурайл болох хүнлэг сэтгэлийн, уламжлалт ёс зүйн, хүмүүжлийн ч ихээхэн ач тустай гэж үздэг аж.

Энэ өдөр Монголын Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдэд:

05:00 ​цагт МБШТ Гандантэгчэнлин хийдийн цорж лам, гавж Б.Чойжилсүрэн сүсэгтэн олонд Их хөлгөний тэтгэн ариусгах сахил /Тэгчэн сожин/ хүртээнэ (ТВ9 шууд дамжуулна​)

06:00​ цагт Сожин хурна Гандан дуган

07:00​ цагт Бурхан багшийн чого хурна Гандан дуган

09:00 цагт Шашны Соёмбот тугийг ёслол хүндэтгэлтэйгээр мандуулах

09:05 цагт Бурхан багшийн Ринсрэл залах Батцагаан дуганы хоймрын шүтээнд

09:15​​ цагт Тэргүүн хамба лам тэргүүтэй лам хуврагууд, хүндэт зочид мандал өргөнө

09:25 цагт ​Дуун тахил  /Морин хуурын чуулга/

09:35 цагт МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж, Д.Чойжамцын айлдвар мэндчилгээ

09:45​ цагт Төр засгийн төлөөлөгч Бурхан багшийн их дүйчэн өдөрт зориулсан мэндчилгээ

09:50​ цагт Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол улсад суугаа элчин сайд, ноён М П Сингх мэндчилгээ

09:53​ цагт Бүгд найрамдах Казакстан улсаас Монгол улсад суугаа элчин сайд, ноён Ж Адилбаев мэндчилгээ

09:55​ цагт АБЭТБХ-ЫН Ерөнхий нарийн бичгийн дарга, МБШТ Гандантэгчэнлин хийдийн Да лам Х.Бямбажав мэндчилгээ дэвшүүлж, айлдвар айлдана.

10:05 цагт ​АБЭТБХ-ын Үндэсний төвүүдийн баярын мэндчилгээ

10:15​​ цагт Монгол дахь шашны төлөөлөл “Энх тайвны залбирал үйлдэнэ

-Исламын шашны төлөөлөл

-Үнэн алдартны шашны төлөөлөл

-Католик шашны төлөөлөл

10:30 цагт Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшийн айлдвар, мэндчилгээ Энэтхэг улс, Дармасала хотоос шууд дамжуулна​

11:00 ​цагт Түр завсарлага​

11:30​ цагт МБШТ Гандантэгчэнлин хийдийн Цорж лам, гавж Б.Чойжилсүрэн Бурхан багшийн намтар, зохионгуйн талаар айлдвар айлдана 

11:40​ цагт ШДС-ийн багш, лхаарамба Д.Жавзандорж Бурханы шашин ба ёс суртхуун сэдвээр айлдвар айлдана

11:50 цагт Шагнал гардуулах ёслол, МБШТ Гандантэгчэнлин хийдээс Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын хийдэд Өөлдийн таван шүтээнийг гардуулна

12:00 цагт ​Лам хуврагууд шашин дэлгэрэхийн ерөөл уншиж хөтөлбөр жаргаана (МҮОНТ шууд дамжуулна)

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх