etoim.mn
photos/1.jpg

Архи бол зөвхөн ууж согтуурах, дотроо халаахад зориулагдсан эд биш гэдгийг энэ мэдээгээр батлан харуулая. Өдөр тутмын амьдралд маш хэрэгтэй, бидний гэрийн ажил болоод бас бус зүйлсийг хөнгөвчлөхөд архи маш чухал үүрэгтэй байдаг аж. Ингээд дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулна уу.

Лентний ормыг арилгах

Шархны эсвэл хурууны лент хэд хоногоор наагаад авах үед лентний хар цавуу наалдчихаад угаагаад ч арилдаггүй шүү дээ. Тэгвэл энэ ормыг архи эсвэл спирт шингээсэн хөвөнгөөр арчвал тэр дороо арилах болно.

Хувцас цэвэрлэх

 Хувцсанд үлдсэн арилахааргүй толбо болон эвгүй үнэрийг арилгахыг хүсвэл архи цацаж байгаад, дараа нь ердийнхөөрөө угааж болно. Гэхдээ эхлээд тухайн хувцас тань будаг амархан гардаг эсэхийг шалгаарай. Хэрвээ тийм бол архи хувцасны өнгийг уусгаж, муухай болгох магадлалтайг анхаараарай.

Хөгц арилгах

Угаалгын өрөөний булан тохойд ургасан хөгц болон гэрийн чийгтэй хэсэгт бий болсон өнгөрийг арилгахын тулд шүршдэг саванд архи хийж цацан хэдэн минут байлгаад сайтар арчаарай.

Үнэр дарагч

 Өрөө тасалгаанд хургасан чийг болон муухай үнэрийг арилгамаар байвал үнэртүүлэгч тосон дээр бага зэрэг архи нэмээд өрөөндөө байлгаарай. Эсвэл тухайн хэсэгт бага зэрэг цацсан ч болно.

Цэцэгний нас уртасгах

Амьд цэцэг хэдийгээр сайхан байдаг ч гэсэн маш богино настай, 2 ч хонохгүй үхчихдэг. Тиймээс цэцгийнхээ усанд хэдхэн дусал архи хийчих.

Шавьж устгагч

Гэрт үүрлэсэн жоом, бясаа болон бусад шавжийг ор сураггүй устгамаар байвал уксус, архи холиод шүршдэг саванд хийн, булан тохой, далд газруудаар сайтар шүршиж өгөөрэй. “Урилгагүй зочид” тэр чигтээ л устана.

Шил толь гялалзуулах

Хэрвээ танай гэрт шил арчигч шингэн дууссан байгаа бол усыг архитай холин, арчиж болно. Толбо бактерийг сайн арилгахаас гадна гайхалтай сайхан гялалзуулна.

Цавуу арилгах

Хаалга, хана, хөргөгч болон машин дээр наасан зар сурталчилгааны хуудсыг буцаагаад хуулахад “зөрүүд” цавуу нь үлдчихээд огт арилдаггүй шүү дээ. Хумсаараа хуулж, үрж суухаасаа урьтаад хуурай алчууранд шингээсэн архиар арчаад үзээрэй.

Сахлын хутга хадгалах

Угаалгын өрөө байнга чийгтэй байдаг тул метал эдлэлүүд амархан зэвэрч, басхүү онцгүй үнэртэй болох нь бий. Тиймээс сахлын хутгаа стакантай архинд хийн хадгалж болох юм. Ариутгагдахаас гадна зэвэрхээс хамгаална

Арьс загатнахыг багасгах

Хортой ургамал барих, шавжинд хазуулах болон бусад зүйлсээс арьс харшилж, улайн загатнадаг. Үүнээс ангижрахын тулд архи шингээсэн хөвөнгөөр тухайн хэсгээ хөнгөхөн арчаарай.

Хагнаас ангижрах

 Нэг аяга архийг 2 цайны халбага розмаринтай холиод 2 өдөр харанхуй газар байлгана. Үүнийгээ хуйхандаа түрхээрэй.

Өрөө цэвэршүүлэгч

Спирт суурьтай бүтээгдэхүүний төрлүүд ямар ч муухай үнэрийг арилгаж чаддаг. Өрөөнийхөө муухай үнэрийг дарж, сэнгэнэсэн цэвэрхэн болгомоор байвал 50 мл архи, 1 аяга ус, 20 дусал үнэртүүлэгч тос хийн хольж, задгай саванд хийгээд өрөөндөө байлгаарай

Хөлсний үнэр дарах

Суганаас гарах эвгүй үнэрийг дарахын тулд усанд орсныхоо дараа хөвөнд архи шингээж арчаарай. Үүнийг 2 хоногт нэг удаа хийхэд хангалттай.

 

Таалагдахгүй байна

79
9

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

battor

[112.72.11.122]

2016-10-31 19:38:02

Talagdalaa

Зочин

[175.223.34.140]

2016-10-30 23:15:05

Зочин

[122.201.31.36]

2016-10-30 00:24:04

Зочин

[202.70.46.227]

2016-10-29 23:36:30

Зочин

[202.70.46.228]

2016-10-29 21:04:53