Америкийн Кино академийн 93 дахь удаагийн шагнал гардуулах ёслол Лос Анжелес хотод боллоо. Энэ жилийн наадамд нэр дэвшигчид өмнөх жилүүдээс онцлог зүйл ихтэй байна.
Оскарын хамгийн гол шагналын нэг "Шилдэг найруулагч"-ийн шагналыг Хятад гаралтай америк найруулагч Chloe Zhao "Nomadland" уран бүтээлээрээ Оскарын наадмаас тодорлоо.
Ингэснээр Chloe Zhao АНУ-д шилдэг найруулагчийн шагнал хүртсэн анхны ази эмэгтэй, хоёр дахь эмэгтэй найруулагч болж байна.
Нийт зургаан төрөлд нэр дэвшсэн энэхүү бүтээлд 60-аад насны бэлэвсэрсэн эмэгтэй эдийн засгийн хямралын үеэр байдаг бүхнээ алдсаны улмаас Америкаар аялдаг тухай өгүүлжээ.
Эх сурвалж: BBC