Мэргэжлийн холимог тулааны оргил UFC холбооны UFC-261 тэмцээн өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 25-нд зохион байгуулагдлаа.
Энэхүү тэмцээнд Монгол Улсын тулаанч Д.Батгэрэл АНУ-ын тулаанч Кевин Нативидадтай тулалдаж, өрсөлдөгчөө нэгдүгээр үед 50 секундын дотор хүнд цохилтоор буулган авав.
Ийнхүү 31 настай Д.Батгэрэл UFC холбоонд гурван тулаан хийж, хоёр ялж, нэг ялагдсан үзүүлэлттэй боллоо. Харин түүний өрсөлдөгч Кевин UFC холбооны хүрээнд хийсэн хоёр тулаандаа ээлж дараалан ялагдлаа.
Эх сурвалж: USA Today