ОХУ-ын нийслэл Москва хотноо "Хосe Каррерас Гран-При" олон улсын Дуурийн дуулаачдын 2-р уралдаан зохион байгуулагдаж байна.
Москва хотноо 2021 оны дөрөвдүгээр сарын 19-26-ны хооронд зохион байгуулагдаж буй уг уралдаанд манай дуучин Т.Энхбат Баритон төрөлд финалд шалгарч үлдлээ. Гуравдугаар шатны уралдаан энэ сарын 26-нд болох бөгөөд тэмцээн сопрано, меццо-сопрано, тенор, баритон, бассын төрлөөр явагдаж байгаа юм.
Гуравдугаар шатанд шалгарсан дуучдын нэр тодорлоо,
Сопрано: Лилит Давтян (Армени), Инна Деменкова (ОХУ), Эльмира Караханова (ОХУ),
Меццо-сопрано: Дара Савинова (Эстони), Эльза Ру Шаму (Франц), Дарья Хозиева (ОХУ),
Басс: Саргис Бажбеук-Меликян (Армени), Алексей Кулагин (ОХУ), Сергей Севастьянов (ОХУ),
Баритон: Навасард Акопян (Армени), Энрике Алькантара (Аргентин), Алексей Зеленков (ОХУ), Пермийн театрын гоцлол дуучин Т.Энхбат (Монгол) нар шалгарчээ.