etoim.mn
photos/168597673_4090897237655243_6509520607964775937_n-500x5004.1477 esport.jpg

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/- ноос зохион байгуулж байгаа "FIBA Esports Open III" цахим спортын 2к21 төрлийн тэмцээнд оролцсон Монголын баг хасагдах шатанд шалгарлаа.

Тус тэмцээний хэсгийн шатны тоглолтууд өчигдөр (2021.04.16) явагдсан бөгөөд Монголын баг эхний тоглолтоо Индонезийн эсрэг хийж, 56:44-ээр хожигдсон бол хоёр дахь тоглолтоо Шри Ланка улсын багтай хийж, 104:45-ээр хожиж, хэсгээсээ  хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарсан юм.

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Филиппин улсын багтай хариуцлагатай тоглолт хийх бөгөөд ялж чадвал маргааш "FIBA Esports Open III" тэмцээний зүүн Азийн аваргын төлөө тоглоно.

Монголын багийн бүрэлдэхүүнд: Starboy (C), Big Gee, Mango, Sake, Amaraa, Telmen, Tsoogii нар багтжээ.

Эх сурвалж: Mongolian Esports Association

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх