Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/аөбарооо.jpg

Нэг удаагийн амны хаалтны ариун чанарт төлөвлөгөөт бус шалгалт хийлээ. МХЕГ-ын даргын баталсан 2021 оны 01/55 дугаартай удирдамж, Аймгийн онцгой комиссын хурлаас өгсөн үүрэг даалгаврын дагуу эмийн сангуудад худалдаалагдаж буй нэг удаагийн амны хаалтны ариун чанарт төлөвлөгөөт бус шалгалт хийсэн. Шалгалтад найман эмийн санг хамруулж, шинжилгээний бичиггүй худалдан борлуулж байсан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн нэг удаагийн амны хаалт, Монгол улсын “Нахиа” эмийн үйлдвэрт үйлдвэрлэгдсэн нэг удаагийн амны хаалтнаас тус тус дээж авч, дөрвөн үзүүлэлтээр шинжлүүлэхэд хөгц, мөөгөнцөр, колиформ бактери, Staphylococcus aureus, Pseudomonas aeruginosa илрээгүй, “Эрүүл мэндийн зориулалттай нэг удаагийн хэрэгсэл” 2-р хэсэг “Амны хаалт техникийн шаардлага” MNS 6623-2:2016 стандартын шаардлагыг хангаж байна.

Эх сурвалж: ДУАОК

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх