Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/brazil 4000 death.jpg

Бразил улсад коронавирусын халдвар эрчимтэй тархаж байгаагийн улмаас сүүлийн 24 цагийн хугацаанд 4000 гаруй хүн нас баржээ.

Тус улсын эмнэлгүүдийн ачаалал дээд цэгтээ хүрсэн бөгөөд, зарим хотод эмчилгээ хийлгэхийг хүлээж байгаад хүмүүс нас барж байгаа талаар эх сурвалж онцоллоо.

Одоогийн байдлаар нийт нас барагсдын тоо 337,000 болж, АНУ-ын дараа орж байна.

Ерөнхийлөгч Жаир Болсонаро халдвар тархалт нэмэгдэж, өдөр бүр хэдэн мянган хүн нас барсаар байгаа ч хөл хорио тогтоохыг эсэргүүцсээр байгаа бөгөөд “Хөл хорио бол таргалалт, сэтгэл гутрал, ажилгүйдэл" хэмээн нас баралт нэмэгдэж байгаад тайлбар өгөхөөс татгалзжээ.

Тэрээр эдийн засагт учруулах  хохирол нь халдварын нөхцөл байдлаас илүү хүнд байх болно гэж үзэж орон нутагт тавьсан зарим хязгаарлалтыг сулруулаад байгаа юм.

Өнөөдрийг хүртэл Бразил улсад 13 сая гаруй коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдсэн гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлсэн байна.

Эх бэлтгэсэн: М.Санаа

Эх сурвалж: BBC

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх