Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/сажажа.jpg

Сүүлийн 24 цагийн хугацаанд 575 хүнээс халдвар илэрлээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 456 нь Улаанбаатар хотод батлагдсанаар нийслэлд гарсан халдварын тоо нийт 10093 болсон.  

Харин орон нутагт 113 хүнээс халдвар илэрснээр, нийт тохиолдол 1700 болж халдвар тархсан аймгийн тоо 18 боллоо

 Тодруулбал, Дундговь, Өмнөговь, Говь-Алтай аймагт халдвар бүртгэгдээгүй тул эдгээр аймгуудын иргэд, удирдлагуудыг халдвар алдахгүй байх тал дээр анхаарч ажиллахыг хүслээ.

Өнөөдрийн байдлаар Увс аймагт дөрөв, Ховд 89, Завхан 14, Баянхонгор 33, Архангай 118, Өвөрхангай 146, Хөвсгөл 48, Булган 65, Сэлэнгэ 278, Төв аймаг 323, Чойр  найм, Дорноговь 54, Сүхбаатар 47, Дорнод хоёр, Хэнтийд 17 тохиолдол тус тус бүртгэгдээд байна

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх