Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/oi heeriin tuimer.jpg

Он гарснаас хойш улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийслэл, Булган, Дорнод, Сүхбаатар, Хэнтий  аймгийн 6 суманд нийт 7 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ.

Дээрх түймэрт урьдчилсан байдлаар ойн 1.5 га, хээрийн 20.410 га нийт 20.412 га талбай өртсөн байна.

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр энэ сард Сэлэнгэ, Булган, Хэнтий, Төв, Архангай, Сүхбаатар зэрэг аймгуудад ой, хээрийн гал түймэр гарах аюултай байна. Түүнчлэн Увс, Завхан, Хөвсгөл, Дорнод аймгууд ой, хээрийн гал түймэр гарах дунд зэрэг, Дорнод аймгийн төв болон хойд хэсэг, Завхан аймгийн хойд, Хөвсгөл аймгийн хойд хэсгээр ой, хээрийн гал түймэр гарах бага зэргийн аюултай байгаа юм.

Нийт нутгаар хур тунадас харьцангуй багатай, хуурайшилт ихтэй байх төлөвтэй байгаа тул ой, хээрт ил гал түлэхгүй байх, тамхи, чүдэнзний гал, дууссан гал асаагуурыг ил задгай хаяхгүй байх, ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татаж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх