Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5656.jpg

 Өнгөрсөн бямба гарагт хакерчдын форум дээр нэг хэрэглэгч хэдэн зуун сая фейсбүүк хэрэглэгчдийн хувийн мэдээллийг цахим орчинд байршуулжээ.

 Нийт 106 орны 533 сая фейсбүүк хэрэглэгчдийн мэдээлэл багтсанаас 32 сая нь АНУ, 11 сая нь Их Британи, Энэтхэгийн 6 сая хэрэглэгчид байсан байна. Үүнд хэрэглэгчийн утасны дугаар, код, нэр, байршил, төрсөн огноо, и-мейл хаяг зэрэг хувийн мэдээллүүд дэлгэгджээ.

Фейсбүүк компаний зүгээс энэ нь 2019 онд гарсан кодны цоорхойгоос үүдэлтэй алдаа гэж мэдэгдсэн юм.

Энэхүү алдагдсан мэдээлэл нь өнгөрсөн хоёр жилийн туршид кибер гэмт хэрэгтнүүдэд хүмүүсийн хувийн мэдээллийг ашиглахад нь чухал өгөгдлүүд болсон байж болзошгүй гэж үзэж байна.

Ийм тохиолдол анхны удаа биш бөгөөд 2019 онд фейсбүүк серверээс хэдэн сая хэрэглэгчдийн утасны дугаар алдагдаж байсан юм.

Фейсбүүкийн зүгээс нийтэд дэлгэгдсэн хэрэглэгчдийг хувийн мэдээлэлд одоогоор хийж чадах зүйл байхгүй ч хэрэглэгчид өөрсдөө сонор сэрэмжтэй байхыг анхааруулжээ.

Эх бэлтгэсэн: М.Санаа

Эх сурвалж: CNN, Businessinsider.mn

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх