Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/dmx.jpg

АНУ-ын реппер, жүжигчин DMX зүрхний шигдээсийн улмаас эмнэлэгт хүнд байдалтай сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна.

 Түүнийг баасан гарагийн 23:00 цагийн орчимд мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсний улмаас зүрхний шигдээс болж гэртэй нь ойролцоох Уайт Плэйнсийн эмнэлэгт хүргэсэн гэж түүний өмгөөлөгч Мюррей Ричман мэдээлсэн байна.

DMX нь олон жилийн турш мансууруулах бодис хэрэглэхтэй тэмцэж байснаа олон нийтийн өмнө нээлттэй илэрхийлж ирсэн бөгөөд хэд хэдэн удаа нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байсан юм.

Жинхэнэ нэр нь Эрл Симмонс бөгөөд  50 настай түүнийг  хип-хопын нүүр царай гэж үздэг байна. Тэрээр JAY-Z, Ja Rule, Eve, LL Cool J зэрэг уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, Cradle 2 the Grave, Romeo Must Die зэрэг кинонд тоглож байжээ.

Эх бэлтгэсэн: М.Санаа

Эх сурвалж: BBC

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх