Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/cca.jpg

Энэ онд гарахаар төлөвлөгдөж, хүмүүсийн хүлээлтийг үүсгэж байгаа кинонуудыг танилцуулж байна. 

A Quiet Place Part II

Нээлтээ хийх: 2021.04.23

Хуучин хуваарь ёсоор бол 2020 оны гуравдугаар сарын 20-нд нээлтээ хийх байсан ч Ковид-19 халдварын тархалтаас болж хугацааг хойшлуулсан билээ.

Black Widow

Нээлтээ хийх: 2021.04.29

Марвелын “Black Widow”, “Eternals” кинонуудын нээлт коронавируст халдварын улмаас хойшлогдсон билээ. 

The Conjuring: The Devil Made Me Do It

Нээлтээ хийх: 2021.06.03

Уг кинонд Варрены гэр бүлийн ажиллаж байсан хэргүүд дундаас хамгийн дуулиантай нь болох нэгэн бяцхан хүүг аврахаар тэмцсэн үйл явдал болно. 

Venom: Let There Be Carnage

Нээлтээ хийх: 2021.06.24

Том Харди гол дүрд нь тоглосон Веном киноны шинэ анги энэ зун гарахаар болжээ.

The Suicide Squad

Нээлтээ хийх: 2021.08.04

Харли Квинн болон бусад хорон санаат “баатрууд”-ын салаа нэгэн аюултай шинэ даалгаварт гарч, дахин тулалдах хэрэгтэй болно.  

Dune

Нээлтээ хийх: 2021.10.01

Дени Вильнёвын найруулсан "Dune" кино 2020 оны арванхоёрдугаар сард нээлтээ хийх байсан ч хойшилж энэ оны 10 сард гарахаар болжээ. Жилийн хамгийн хүлээлттэй кино болоод байна.

Spider-Man: Far From Home sequel

Нээлтээ хийх: 2021 оны 12 сар

Одоогоор нэр нь тодорхой болоогүй байгаа Хүн-Аалзын шинэ анги энэ оны 12 сард нээлтээ хийхээр болжээ. Нэгэн сонирхолтой мэдээ нь, тус кинонд өмнө нь гарч байсан Хүн-Аалз кинонуудын дүрүүдийг бүтээсэн Эндрю Гарфильд, Кирстен Данст, Альфред Молина нар оролцон тоглох юм байна.

The Matrix 4

Нээлтээ хийх: 2021.12.22

Анх 1999 онд дэлгэцнээ гарч гурван анги үзэгчдэд хүрсэн “Matrix” киноны шинэ ангийг Лана Вачовски найруулж, Киану Ривз дахин Неогийн дүрд тоглохоор эргэн ирсэн билээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх