"Ааваа зарна" гэсэн зарын учиг тайлагдлаа. Олон нийтийн сүлжээнд хүн бүхнийг цочроосон энэхүү зарыг залуучуудын түүчээ болсон Oi entertainment-ын залуусын бүтээл болох "Гайхамшигт ертөнц" киноны хэсэг болох доорх Trailler-ээс ойлгомжтой болж байна. Залуу уран бүтээлчид гэхэд үргэлж нийгэм рүүгээ дугарч дуу хоолой болж чадаж байгаа нь зэвүүцэл төрүүлж байгаа ч далд хэлэх санааг нь ойлговол тэдэнд баярламаар. Ааваа хайрла гэдэг үгнээс илүү Ааваа зарна гэсэн үг нийгэмд илүү их аавыгаа хайрлах сэдэл төрүүлнэ хэмээн тэд үзжээ.
[103.229.122.120]
2021-03-04 18:41:28•Залуучууд нийгмийн эмзэг асуудлыг хөндөж цочроо өгч чадсан байна. •Цагаан захтнууд газар шороо,байгалийн баялагаа гадныханд худалдаж хагартлаа баяжиж байхад ард түмний амьдрал туйлын доройтож өөрийгөө шатааж,зарим нь дөнгөж төрсөн нялх үрээ гудамжид орхиж байна шүү дээ...