Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/jhkhghgyfgf.jpg

"Сарны хосууд", "Миний хамгийн хөөрхөн байсан үе", " Миний анхны анхны хайр" зэрэг кинонуудаар бид бүхний танил болсон жүжигчин Ким Жи Сү өөрийн нэр холбогдоод байсан хүчирхийллийн хэрэгт нэр холбогдоод байгаа билээ.

Түүнийг сургуульд байхдаа бусдыг дээрэлхдэг байсан гэх мэдээлэл гарсан даруйд ЖиСүгийн харьяалагддаг "Keyeast"  агентлагаас дараах мэдэгдлийг гаргаад байсан юм. Тус мэдэгдэлд,

"Сайн байна уу. "Keyeast" агентлаг байна. Бид манай жүжигчин ЖиСүгийн талаар цахим орчинд цацагдаад байгаа нийтлэлийн талаар байр сууриа илэрхийлэхийг хүслээ.

Бид уг үйл явдлыг нухацтайгаар судалж байгаа бөгөөд, нотлох баримтыг шалгахын тулд чадах бүхнээ хийх болно. Нэгдүгээрт уг үйл явдлаас хойш урт хугацаа өнгөрсөн учраас шалгахад ч мөн хугацаа их шаардагдаж байна.

Энэ хэргийн талаарх мэдээллийг (rpt@keyeast.co.kr) хаягаар хүлээн авч, мэдээллийг гажуудуулахгүйгээр цуглуулах болно. Мөн уг нийтлэлүүдийг бичсэн болон гарч ирсэн бусад хохирогч гэгдэх хүмүүс зөвшөөрвөл бид тэдний бодлыг шууд сонсмоор байна.

Уг цуурхлын талаарх зөв баримтыг олж баталгаажуулахын тулд манай агентлаг болон жүжигчний зүгээс бүх хүчээ дайчлах болно. Олон хүмүүсийн санааг чилээсэндээ уучлалт хүсэж байна" гэсэн юм. 

Тэгвэл жүжигчин Ким Жисү тус мэдээллийг үнэн хэмээн хүлээн зөвшөөрсөн байна. Тэрээр өнгөрсөнд үйлдсэн өөрийн буруу үйлдэлдээ гэмшиж байгаагаа илэрхийлээд өөрийн гараар захидал бичин бүх ард түмнээс хүлцэл өчсөн захидал бичжээ.

Тус захидалд,  

"Надаас болж зовсон хүмүүсээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна.

Миний урьд өмнө гаргасан ёс зүйгүй үйлдлийг зөвтгөх ямар ч үндэслэл байхгүй.

Тэд бол уучлагдах боломжгүй зүйл байсан.

Жүжигчний карьераа эхлүүлэхдээ би өнгөрсөн үеэ халхалж олон нийтээс зохисгүй хэмжээний хайр хүлээж авсан бөгөөд өнөөдөр би ингээд дууссан юм шиг байна.

Гэсэн хэдий ч миний дотор өнгөрсөн зүйлд гэмших сэтгэл үргэлж байдаг байсан. Энэ оройтсон харамсал минь надад үргэлж маш их түгшүүр төрүүлдэг байсан.

Би үргэлж харанхуй өнгөрсөндөө дарагдаж амьдарсан.

Намайг жүжигчний ажил хийж байхыг хараад удаан хугацааны туршид зовж шаналсан хүмүүст гүн гүнзгий өршөөл хүсэж байна, үлдсэн амьдралдаа хэзээ ч арилж алга болохгүй энэ өнгөрсөн түүхээ эргэцүүлж, наминчлан амьдрах болно.

"River Where the Moon Rises" драманд хичээнгүйлэн ажилласан продюсерууд, жүжигчид, бүх арын ажилчдад асар их хохирол учруулсандаа их гэмшиж, шаналж байна.

Надаас болж энэ драманд цаашид хохирол учрахгүй байгаасай гэж би маш их найдаж байна.

Өвдөг сөгдөж, надад гомдсон бүх хүмүүсээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна" гэжээ. 

Тэрээр яг одоо KBS телевизийн ээлжит бүтээл болох  "River Where the Moon Rises" төсөл дээр ажиллаж байгаа юм. Гэвч тус мэдээлэл гарсан даруйд ЖиСүг төслөөс гаргахыг иргэд шаардаж улмаар 5000 гаруй хүн гарын үсгээ нэгтгэн өгчээ. Мөн өнөөдөр цувралын ээлжит зураг авалт болох байсан ч тодорхойгүй шалтгаанаар зураг авалтын хуваарь цуцлагдсан бөгөөд төслийн багийнхан болон KBS телевизийн удирдлагууд жүжигчнийг солих эсэх асуудлаар хуралдаж байгаа юм байна. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: soompi.com

koreaboo.com

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх