Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/эрүүл мэндийн яам хэвлэлийн хурал.jpg

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа дотоодод хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцуулсан юм.

Тэрээр  "Сүүлийн хоногт 19,507 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 44 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 3,076 болж байна. Зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй.

Шинээр бүртгэгдсэн 44 тохиолдлын 42 нь Улаанбаатарт, хоёр нь Завхан аймагт бүртгэгдсэн. 44 хүний 42 нь халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байна. Хоёр хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Өмнөх өдрүүдэд эх уурхай нь тодорхойгүй байсан батлагдсан тохиолдлуудын халдвар авсан эх уурхайг тогтоосон.

Сүүлийн 24 цагт 55 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан.

Одоогоор 657 хүн эмчлэгдэж байгаа бөгөөд тэдний биеийн байдлыг үнэлбэл 2 хүний биеийн байдал маш хүнд, 7 хүний биеийн байдал  хүнд байна. Архаг суурь өвчтэй хүмүүсийн өвчин сэдэрч биеийн байдал хүндэрч байна.  Түүнчлэн энэ сард болох баяруудыг аль болох олноороо цугларч тэмдэглэхгүй байх, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг зөвлөж байна. Шаардлагатай тохиолдолд олон нийтийн газар явахдаа маскаа давхарлаж зүүхийг зөвлөж байна" гэлээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх