Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/DSC07108.jpg

Монгол Ардын намын 100 жилийн ойд зориулсан “Монгол Ардын Намын түүх”, “Монгол Ардын Намын түүхэн цаг хугацааны товчоон” номын нээлт өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд боллоо. Нээлтэд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Хяналтын Ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар, Намын байгуулалтын газрын дарга Н.Энхбаатар, Стратеги академийн захирал Х.Сайхансанаа, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Б.Даш–Ёндон, Доктор (PhD), профессор Н.Хишигт, Шинжлэх ухааны доктор (ScD), профессор, академич Ж.Болдбаатар, Шинжлэх ухааны доктор (ScD), профессор З.Лонжид нар оролцлоо.

Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монгол Ардын Намын 100 жилийн ой бол дан ганц намын гишүүдийн баяр биш, Монголд тэр дундаа төв Азид анхлан улс төрийн нам байгуулагдсан түүхэн ойн жил. Улс төрийн нам байгуулагдаж улс үндэстнийг удирдан манлайлж, өнөөгийн соёлт нийгмийг бий болгоход оруулсан хувь нэмрийг дүгнэн хэлэлцэх жил юм. Монгол Ардын Намын түүхэн их замналыг дотоод гадаадын эрдэмтэн судлаачид олон жилийн турш судалсны дүнд асар их материалыг цуглуулсан байдаг. Олон зуун өгүүлэл, нийтлэл, ганц сэдэвт зохиол, сурах бичиг хэвлэгдэн гарснаас хамгийн сүүлийн бөгөөд нэн томоохон нь Монгол Ардын Намын 90 жилийн ойг тохиолдуулан намын удирдлагын зүгээс зохион байгуулж, олон арван эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор туурвисан “Монгол Ардын Намын түүх” есөн боть зохиол зохиол байлаа. Монгол Ардын Намын 100 жилийн ойд зориулж эдгээр есөн бодийг нэг ботид багтаан дахин хэвлэн гаргаж байна. Монгол Ардын Нам өнгөрсөн хугацаанд түүхээ бүтээж, хөгжиж, төгөлдөржиж ирэхдээ төрөл арилжсангүй. Манай нам малчид ард зонхилсон нийгмээс гаралтайгаа ямагт бодож ардын гэдэг баримжаагаараа улс орон ард түмнийхээ сайн сайхны төлөө тууштай зүтгэж ирснийг түүхэн замнал тов тодорхой харуулж байна.” хэмээсэн юм.

Доктор (PhD), профессор Н.Хишигт “Монгол Ардын Намын 100 жилийн ой бол Монголын түүхийн томоохон үйл явдлуудын нэг. Монгол Ардын Намын түүх ном бол Монголын орчин үеийн түүхээр мэргэшсэн эрдэмтэн судлаачид мөн Монгол Ардын Намын үе үеийн зүтгэлтнүүдийн оролцсон хамтын бүтээл бөгөөд 1990 оноос эхэлсэн Монголын түүх бичлэгийн шинэ үеийн томоохон бүтээлүүдийн нэгт зүй ёсоор орно. 1990-ээд оноос эхэлсэн Монголын түүхийн бичлэгийн бүхий л ололтууд, аливаа үзэл суртлаас ангид байх, судалгааны их бааз суурь өргөжсөн үед түүхийг үзэх шинэ үзэл хандлагыг тусгаж бичсэнээрээ онцлог юм” гэв. “МОНГОЛ АРДЫН НАМЫН ТҮҮХ” ном нь Монгол Ардын Намын түүхэн их замналыг дотоод, гадаадын эрдэмтэн шинжээчдийн олон жилийн туршид судлан туурвисан бүтээлүүдээс хамгийн сүүлийн бөгөөд нэн томоохон нь болох МАН-ын 90 жилийн ойг тохиолдуулан намын удирдлагуудын зүгээс зохион байгуулж олон эрдэмтэн, судлаачдын оролцоотойгоор туурвисан “Монгол Ардын Намын түүх” есөн боть зохиол юм.  Номын 8-р ботид буюу 1983-1992 оны түүхэн хэсэг бичигдээгүй байсан бөгөөд МАН-ын 100 жилийн ойг тохиолдуулан үлдсэн хэсгийн түүхийг нэмж оруулсан, есөн боть номоо нэг ботид багтааж үндсэн утгаараа МАН-ын 100 жилийн түүхийг агуулсан бүтээл болж буйгаараа онцлог юм.

“МОНГОЛ АРДЫН НАМЫН ТҮҮХЭН ЦАГ ХУГАЦААНЫ ТОВЧООН” ном нь Монгол Ардын Нам бүхий л цаг үед бүтээн байгуулагч нам байсаар ирсэн бөгөөд Монгол Улсын нийгмийн салбар бүрт гарсан их өөрчлөлт, ололт амжилт салшгүй холбоотой бөгөөд улс орныхоо бүтээн байгуулалтад МАН-ын өөрийнх нь оролцоог тодруулан харуулах үүднээс түүхэн үйл явдал, гаргасан онцгой шийдвэр, үр нөлөөний тухай он цагийн хэлхээсээр харуулсан цаглабар бүхий олон түүхэн зурагтай, англи орчуулгатайгаараа онцлог юм.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх