Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/2021-03-02T155958Z_1888812062_RC233M9VQXF2_RTRMADP_3_HEALTH-CORONAVIRUS-JAPAN_1614747750800_1614747766601.webp

 

Япон улсын Засгийн газраас хэд хэдэн мужид тогтоосон онц дэглэмийн зэргийг сулруулж байгаа талаар бид мэдээлсэн.  Тэгвэл тус улсын Ерөнхий сайд С.Ёшихидэ Токио хотын бүсэд зарласан онцгой байдлын дэглэмийг хоёр долоо хоногоор сунгах магадлал өндөр байгаа талаар NHK мэдээлжээ.

Одоогийн байдлаар Япон улсад коронавирусний халдвараар 434 мянга гаруй хүн халдварласан бол эдгээрээс 8000 гаруй хүн нас бараад байгаа юм. Мөн тус улсад Их Британи, Африк зэрэг улсуудад бүртгэгдсэн коронавирусний хувьссан хувилбарын тархалт идэвхтэй байгаа аж. Тиймээс нийслэл хот Токио болон Канагава, Сайтама, Чиба зэрэг мужуудад энэ сарын 7-ны өдрийг хүртэл онцгой байдал тогтоогоод байна.

Сануулахад, Япон улсад коронавирусний халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор Токио хотын бүс нутагт 2021 оны нэгдүгээр сарын 7-ноос нэг сарын хугацаатай онцгой байдал зарласан бөгөөд сүүлд хязгаарлалтын бүсийг тэлж 11 мужид хязгаарлалт тогтоосон юм.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: NHK

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх