Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/brad-pitt-in-1988-looked-like-a-spitting-image-of-shiloh-his-daughter-with-angelina-jolie-this-image-is-the-proof001.webp

Холливудын алдарт жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нарын охин Шаило өөрийн ашигладаг цахим хаягуудаасаа аавынхаа нэрийг нэрийг хасжээ.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Шаилогийн энэхүү үйлдлийг аав, ээжийнхээ гэр бүл салах шүүх хуралдаанд ээжийгээ дэмжиж байна гэсэн үг хэмээн тайлбарлаж байгаа юм.

Сануулахад, холливудын үлгэр жишээч хосуудын тоонд зүй ёсоор орж байсан Жоли, Питт хоёр анх "Mr. and Mrs. Smith" киноны үеэр танилцаж байсан түүхтэй. Улмаар тэд 2005 оноос албан ёсоор болзож эхэлсэн бөгөөд 2012 онд сүй тавьж  байсан юм. Тэд 2014 оны наймдугаар сард Франц улс дахь эдлэн газартаа хуримлаж, сүр дуулиантайгаар эхнэр нөхөр болсноо зарлаж байсан. Гэвч тэдний харилцаа удаан үргэлжлээгүй бөгөөд Жоли салах өргөдлөө 2016.09.15-ны өдөр бичсэн юм. Хэдийгээр тэд гэр бүлээ цуцлуулсан ч Жоли салах өргөдөл дээрээ хүүхдүүдээ хамтран өсгөлцөж болно гэсэн зүйлийг тусгасан гэдэг. 

Өдгөө тэд 19 настай Мэддокс, 17 настай Пакс, 16 настай Захара, 14 настай Шилон болон 12 настай ихрүүд болох Вивьен, Нокс хэмээх 6 хүүхэдтэй билээ. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: hollywoodlife.com

thenews.com.pk

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх