Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/000-1.jpg

Хот хоорондын нийтийн тээвэр өнөөдөр /2021.03.03/-өөс үйлчилгээнд гарч эхэлж байгаа билээ. Орон нутагт зорчиж байгаа иргэд 72 цагийн дотор PCR  шинжилгээ өгсөн байх ёстой бөгөөд шинжилгээний хариу гарсан цагаас эхлэн 72 цагийг тооцох юм.

Үүнтэй холбоотойгоор хувийн эмнэлгүүдэд хийлгэсэн PCR шинжилгээний хариуг тооцохгүй, хотоос гаргахгүй байна гэх гомдол иргэдээс олон ирж байна. Энэ талаар Нийслэлийн онцгой комиссоос тодруулахад “Орон нутгийг зорьж байгаа иргэдийг 72 цагийн дотор шинжилгээ хийлгэсэн байхыг шаардаж байгаа. Хотын шалган нэвтрүүлэх постууд дээр иргэдийн шинжилгээний хариуг шалгаж байгаа. Ингэхдээ eruul.gerege.mn-нд нэвтэрч, хаана хэзээ өгсөн шинжилгээ болохыг нь шалгаж байна. Одоогоор хувийн эмнэлгүүдээс зөвхөн “Интермед” эмнэлэгт хийлгэсэн шинжилгээний хариу л тус сайтад шивэгдэж байгаа. Хэрэв тус сайтад нэвтрэхэд хариу нь харагдахгүй бол хотоос гаргах боломжгүй” гэлээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх