Японы алдарт Тоёота корпораци "Woven Planet holdings”-той хамтран ‘Woven City’ хэмээх Японы анхны ухаалаг хотыг байгуулах ажлыг эхлүүлжээ.
‘Woven City’ хэмээх хот нь робот, автомат жолоодлоготой автомашин, хиймэл ухаан гээд бүгдийг л багтаах бөгөөд Фүжи уулын ойролцоох Тоёотагийн хуучин үйлдвэрийн газарт байрлах аж. Тус хот нь гурван өөр төрлийн гудамжны сүлжээтэй ба нэг нь автомат жолоодлоготой төхөөрөмжүүдэд зориулагдсан бол нөгөө нь явган зорчигчдод харин гурав дахь нь хувийн тээврийн хэрэгсэлтэй иргэдэд зориулагдах юм байна.
Одоогоор ухаалаг хот чухам хэдийд нээлтээ хийж иргэдээ хүлээж авах нь тодорхойгүй байгаа ч эхний ээлжид ухаалаг хотыг ойролцоогоор 360 орчим оршин суугчтай байлгахаар төлөвлөжээ. Мөн оршин суугчдаас гадна Тоёотагийн ажилчид нэмэгдэх бөгөөд нийлээд 2000 гаруй хүн амтай болох юм байна.
Бэлтгэсэн: Ц:Эрдэнэтуяа
эх сурвалж: japantimes.co.jp