Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Ардын_хувьсгал_1.jpg

Тэртээ зуун жилийн өмнө буюу ХХ зууны эхэнд Монголчууд Манжийн эрхшээлээс гарсан боловч гадаад, дотоод олон хүчин зүйлээс шалтгаалан тусгаар тогтнолоо алдахад хүрээд байсан. Энэ үед Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан байдлын төлөө тэмцэхээр хэд хэдэн нууц бүлэг байгуулагдаж улмаар 1920 оны зургаадугаар сарын 25-нд Консулын болон Хүрээний бүлэг нэгдэж, МАН-ыг байгуулах шийдэлд хүрсэн түүхтэй.

Улмаар ард түмнийхээ төлөө зоригтойгоор үгээ хэлж тэдний төлөө тэмцэх чин хүсэл эрмэлзэлтэй аавын хөвгүүд, ээжийн охид нийлэн түүхт намынхаа эх суурийг тавьж,  тэмцэл ялалтын гайхамшигт их түүхийг бүтээж эхэлсэн юм. Тэд улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө алтан амь, бүлээн цусаа өргөсөн бөгөөд улсынхаа хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын төлөө бүхий л амьдрал, хөлс хүчээ зориулсан юм.

МАН цаг цагийн байдал, жижиг улсын сул тал, онцлогийг тооцон зөвхөн цэрэг зэвсгийн хүчээр бус улс төр, дипломатын аргаар эх орон, тусгаар тогтнолоо батлан хамгаалах арга ухаан сүвэгчлэн амжилттай тэмцэж ирсэн. Үүний үр дүнд өнөөдөр Монгол Улс байнгын хоёр хөрш ОХУ, БНХАУ болон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд зэрэг дэлхийн 192 оронтой дипломат харилцаа тогтоож, стратегийн түншлэлтэй болжээ. Үүгээр зогсохгүй манай улс НҮБ-ын мандат дор 2002 оноос хойш 15 удаагийн энхийг сахиулах ажиллагаанд 18 мянга гаруй цэнхэр дуулгатан цэргүүдээ оролцуулсан байна.

2010 оны арван нэгдүгээр сард МАХН хуучин нэрээ сэргээж, МАН болох шийдвэр гаргав. Үүнийг эсэргүүцсэн тус намын хэсэг нь МАХН-ыг бие даан байгуулсан. Улмаар 2016 оны хоёрдугаар сарын 25-нд МАН болон МАХН-ын удирдлагууд “Эх орончдын өдөр”-ийг хамтран тэмдэглэх “Санамж бичиг”-т гарын үсэг зурсан байдаг юм. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх