Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр өнөөдрөөс орон нутгийн цэцэрлэг, сургуулийн сурагчид танхимаар хичээллэж эхэлж байна.
Тодруулбал, аймаг, сумдын 770 цэцэрлэгийн 132 мянган хүүхэд, 558 ерөнхий боловсролын сургуулийн 350 орчим мянган хүүхэд танхимын хичээлдээ хамрагдах юм. Ингэхдээ нэг ангид суух сурагчдын тоог 20 дээр нэмэх, хасах 5 байхаар түр журам зохицуулжээ. Үүнээс гадна орон нутаг дахь их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв хичээллэхгүй.
Харин нийслэл хотод идэвхтэй голомтууд байсаар байгаа тул танхимын хичээлийг эхлүүлэх хугацааг нөхцөл байдалтай уялдуулан товлоно гэдгийг Засгийн газраас мэдэгдсэн юм.