Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/4c567-16143084434550-800.jpg

Германы "Bayern3" радиогийн хөтлөгч Маттиас Матушик шууд нэвтрүүлгийн үеэр  BTS хамтлагийн гишүүдийг Умард Солонгост 20 жил амьдарвал таарна хэмээн хэлснээсээ болоод ихээхэн шүүмжлэлд өртөөд байна.

Учир нь тэрээр өнгөрөгч лхагва гарагт болсон шууд нэвтрүүлгийн үеэр тэрээр BTS хамтлаг алдарт Coldplay хамтлагийн “Fix You” дууг өөрийсдийн хувилбараар дуулсныг “доромжлол” гэж үзэж байгаагаа илэрхийлээд “үүнийхээ төлөө тэд Умард Солонгост 20 жил амьдарвал таарна” гэж ярьжээ.

Үүгээр зогсохгүй тэрээр BTS хамтлагийг аюултай вирустэй зүйрлээд үүний эсрэг вакцин удахгүй гарна гэдэгт найдаж байна. Ингэж хэлсний төлөө та нар намайг үндсэрхэг үзэлтэн гэж буруутгаж чадахгүй. Би Өмнөд Солонгост үйлдвэрлэсэн машин унадаг. Миний эдэлж байсан машинуудаас хамгийн сайн нь шүү гэжээ. Түүний энэ зохисгүй үйлдлийг хамтлагийн шүтэн бишрэгчид төдийгүй олон нийт ихээхэн таагүй хүлээж авсан бөгөөд бусдыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхахаас гадна Ази хүмүүсийг вирустэй зүйрлэсэн нь ухамсаргүй дорой байдал хэмээн үзэж байгаагаа илэрхийлсээр байгаа аж. 

Олон нийтийн эсэргүүцлийн улмаас "Bayern3 радио станц"-ын захиргаанаас "Хөтлөгчийн ярьсан зүйл арьс өнгөөр ялгаварлан гадуурхах агуулгагүй байсан, шоу нэвтрүүлгийн хэв маяг нь угаас ийм нээлттэй" хэмээн тайлбар хийсэн байна. Мөн шуугианы эзэн Маттиас Матушик бямба гаригт өөрийн биеэр уучлалт гуйсан бөгөөд тэрээр “Би нэлээд удаан бодсоны эцэст өөрийгөө олон хүнийг гомдоох зүйл ярьснаа ойлгож ухаарлаа. Ялангуяа Ази хүмүүсийг гомдоох зүйл ярьснаа ухаарч байна. Би анхнаасаа ийм санаа зорилгогүй байсан” гэж хэлээд уучлалт гуйжээ". 

Гэсэн ч тэдний тайлбар ARMY нарын (BTS хамтлагийн фэнүүдийн)  бухимдлыг зөөлрүүлж чадаагүй бөгөөд тэд өөрсдийн байр сууринд хатуу зогссоор байгаа юм.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: bbc.com

nytimes.com

Таалагдахгүй байна

2
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх