Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/1414-2-6yxswv8dkb4uw5qbg3wj6v21zrumsyco3irdvuuussg.jpg

Завхан аймгийн “Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл” анхдугаар хуралдаан болж, 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө баталлаа.

Энэ үеэр зөвлөлийн гишүүдэд гамшгийн эрсдэлийг бууруулахад төрөөс баримталж буй бодлого хөтөлбөр болон олон улсын чиг хандлага, гамшгийн эрсдэлийн үнэлгээний хууль эрх зүйн орчин, хууль эрх зүйн шинэчлэлийн талаар сургалт, мэдээлэл өгсөн юм.

Гамшгаас хамгаалах тухай хуулинд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан зөвлөлийн ажиллах журмыг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 79 дүгээр тогтоолоор шинэчлэн баталсан гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх