Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Spider-man-no-way-home.jpg

Марвел энтертайнмент “Хүн аалз” киноны шинэ анги “Spider-Man: No Way Home” гэх нэртэйгээр гарагахаар болсноо зарлажээ.

Өмнө нь тус киноны нэр олны анхаарлыг ихээр татаад байсан бөгөөд гол дүрийн жүжигчид өөр өөр нэр цахим хуудаснаа байрлуулсан нь ихээхэн эргэлзээ төрүүлээд байсан билээ. Тодруулбал, тус киноны гол дүр болох Том Холланд шинэ анги  “Spider-Man Phone Home” хэмээх нэртэй гарна гэсэн бол түүнтэй хамтран тоглож байгаа Зендаяа “Spider-Man Home Slice”, Жэйкоб Баталон “Spider-Man: Home-Wrecker” гэх нэрийг өөрсдийн цахим хуудаснаа нийтлээд байсан юм. 

“Хүн аалз” киноны гуравдугаар анги “Spider-Man: No Way Home” энэ оны арванхоёрдугаар сарын 25-нд буюу зул сарын баяраар кинотуатруудын дэлгэцнээ гарахаар болжээ. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: hollywoodlife.com

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх