Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/111-162-720x428.jpg

“Эмэгтэйчүүдийн баяр” нь хаврын урин дулаан цаг, сайхан хайрыг бэлгэддэг. Эрт дээр үеэс хүмүүс сэтгэлээ цэцгээр дамжуулж илэрхийлдэг байжээ. Эртний Япон, Хятадын шастир түүхт “цэцгийн хэл”-ний талаар маш тодорхой бичсэн байдаг.

Сарнай цэцэг нь хайр, гоо үзэсгэлэнгийн бэлгэ тэмдэг билээ. Улаан сарнай “Би чамд хайртай” гэсэн санааг илэрхийлдэгийг хүн бүхэн мэдэх биз. Улаан, цагаан сарнай нэг баглаанд байвал “цорын ганц” гэсэн утгыг илтгэдэг. Ягаан сарнай нь ганган дэгжин байдлын бэлгэдэл байдаг бол шар сарнай баяр баясгаланг улбар, шүрэн улаан сарнай таны хүслийг илэрхийлнэ. Хосуудын хувьд ягаан сарнайг бие биедээ бэлэглэснээр “хайрт минь, хонгор минь” гэсэн санааг илтгэдэг.

Хэрвээ та насанд хүрсэн, арай илүү дотно харилцааг хүсч байгаа бол сарнай цэцгийн баглаа, ягаан сарнайн цоморлог бэлэглэх хэрэггүй.

Нэгдүгээрт, хайр дурлалдаа хөтлөгдөн тэнгэрт дүүлж байна.

Хоёрдугаарт, хайр дурлалд арай нялхдаж байгааг илтгэх болно.

Хайртай хүндээ хайраа илчлэхэд сарнай цэцгийг сонгож болох ч, та арай өөр зүйлийг хүсч байвал өөр төрлийн цэцгүүд ч гэсэн уг санааг хайртай хүнд тань дамжуулан хэлэх болно.

Улаан алтан зул, лиш цэцгүүд “Би чамд хайртай” гэсэн утгыг илэрхийлдэг. Хонин нүдэн цэцэг гоо үзэсгэлэнг бэлгэддэг. Харин сараана дэгжин байдлыг илтгэдэг.

Голт бор цэцгийг ганцхан удаа л хүнд бэлэглэдэг. Яагаад гэвэл энэ цэцэг нь зөвхөн анхны дурлалынх байх ёстой гэж үздэг. Нил цэцэг-дассан сэтгэлийг илтгэдэг.

Ямар нэгэн зүйлд дургүйцэж, татгалзаж байгаа бол уг санаагаа цэцгээр дамжуулж илэрхийлж болно.

Орчин үед учир байдлаа ойлголцохын тулд “цэцгийн хэл”-ийг тэр болгон хэрэглээд байдаггүй. Ихэнх хүмүүс баглаа цэцгэнд ямар их нууц агуулагддагийг төсөөлөх ч үгүй байгаа. Тиймээс баглаа цэцгийг сонгохдоо маш болгоомжтой хандна уу. Хайртай хүндээ цэцгийн баглаа өгөхдөө “цэцгийн хэл”-ний орчуулагч толины хамт өгөөрэй. Түүнд хэлэхийг хүссэн зүйлээ толиноос мэдэж аваарай.

Цэцгийн хэлний толь

Цэцгийн тоо Цэцгийг өнгөөр нь бас ямар утга санааг илэрхийлдэгийг нь мэдэж болно. Түүнчлэн баглаа цэцгийн тоо ч олон зүйлийг өгүүлдэг. Тиймээс хүнд цэцэг бэлэглэхдээ нэг, гурав, тав гэсэн сондгой тоогоор өгөх хэрэгтэй. Харин хоёр, дөрөв гэсэн тэгш тоотой цэцгийн баглааг өгдөггүй гэдгийг хүн бүхэн мэдэх биз. Тэгвэл сондгой тоотой цэцэг өгснөөр уг хүндээ амьдралын эрч хүч, хөгийг бэлэглэдэг. Цэцгийн хэлэнд тоо нууцлаг, чанарыг агуулдаг.

Нэг цэцэг: Чи минь наддаа цорын ганц

Гурван цэцэг: Чамтайгаа хамт дэлхийг тойрмоор байна

Таван цэцэг: Би чамд хайртай

Долоон цэцэг: Гэрлэх ёслол дээр бэлэглэдэг.

Есөн цэцэг: Чамайг найзын ёсоор хүндэлдэг.

Арван цэцэг: Чиний төлөө ямар нэгэн зүйлийг хийхийг хүсч байна.

Арваннэгэн цэцэг: Чи миний найз

Арванхоёр цэцэг: Бидэнд хэцүү байгаа ч бүх зүйл сайхан болно.

Арвангурван цэцэг: Чамайг үзэн ядаж байна.

Арвандөрвөн цэцэг: Чи надад байгаа цорын ганц эрдэнэ

Арвантаван цэцэг: Чи миний хүндэтгэлийг хүлээсэн хүн гэсэн санааг илэрхийлдэг.

Баглаа цэцгийн өнгөний тайлбар

Цэцгийн өнгө болгон нь өөр өөрийн гэсэн онцлог шинж чанартай. 

үргэлжлэл бий...

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх